Анжелина Жоли НҮБ-ын тусгай элч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли НҮБ-ын тусгай элч боллоо

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын Дээд  комиссарын удирдлагын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч болсон талаар ИТАР-ТАСС мэдээлэв.
 
НҮБ-ын Дээд  комиссарын удирдлагын хэвлэлийн төлөөлөгч Адриан Эдварс энэ талаар мягмар гаригт мэдэгдсэн байна. Жүжигчин одоо Афганистан Сомали зэрэг орнуудад цэрэг дайны болон улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан орон гэрээ орхин дүрвэж байгаа хүмүүст туслах юм.

Анжелина Жоли НҮБ-ын сайн санааны элчээр 10 жил ажиллаж байгаа туршлагатай билээ. Түүний хүмүүст тусалж байсан энэ ажил нь одоо тусгай элч болсноор бүр чухал хариуцлагатай болох юм гэж Адриан Эдварс нэмж хэлсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж