CAML компани хятад ажилчдыг хангадаг

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

CAML компани хятад ажилчдыг хангадаг

Манай сонинд УИХ-ын гишүүн Х.Баттулгын «Женко» группийн Сингапурт хаягтай www.genco.com.sg вэб сайтын талаарх мэдээлэл нийтлэгдмэгц тэрбээр яарч сандран мэдээллүүдийг устгаж эхэлсэн байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хятадууд, уул уурхайтай холбоотой хамаг булхайг илчилсэн «Женко» компанийн www.genco.com. sg вэб сайтад «Mining» буюу «Уул уурхай» гэсэн дэд бүлэг байх аж. Тэдгээр компани нь:

  • CAMS (Central Asian Mine Supplies) yyл уурхайн компаниудад тоног төхөөрөмж нийлүүлдэг.
  • CAML(Central Asian Mining Logitics) yyл yypхайн компанид ажиллах хүчин зуучилдаг. Нэгэн цагт зуучлуулагчдаас хэтэрхий их хөлс авдаг, албан бус тоогоор 6000 гаруй хятад ажилчин ажилладаг Оюу толгой зэрэг уул уурхайн аваргуудын хятад ажиллах хүчнийг Монголд монополь эрхтэйгээр дангаар зуучилдаг гэгдэн хэвлэлээр шүүмжлэгдэж байсан энэ компани ийнхүү «Женко»-гийн «хүүхэд» болж таарав.
  • САМЕХ (Central Asian Mineral Exploration) «Камекс» XXK нь 2006 оны наймдугаар сарын 17-нд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь уул уурхайн хайгуул, олборлолтод төвлөрдөг.

                – Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний,

                -Хэнтийн Өмнөдэлгэрт вольфрам, молибдений,

            -Сэлэнгийн Хүдэрт төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж байгаа, зохих лицензүүдтэй энэ компани өнөөдөр албан ёсоор Хятадуудад худалдагджээ, Учир нь Хонгконгийн усны барилга байгууламжийн «Ming Hing Waterworks Holdings» компани 2009 оны 12 дугаар сард гэрээ байгуулан 2010 оны дундуур «Камекс» компанийг 1.9 тэрбум хонгконг доллараар (тухайн үеийн ханшаар 255 сая ам.доллар) худалдаж авсан байна. Ингэснээр 42 жилийн түүхтэй компани үндсэн бизнес хариуцсан бүтцээ охин компани болгон зохион байгуулагдаж, үйл ажиллагааныхаа голлох чиглэлийг Монголын уул уурхайд төвлөрүүлээд нэрээ

  • Mongolian Investment Group» (Mongolian INT) буюу «Монголын хөрөнгө оруулалтын групп» хэмээн өөрчилсөн байна.
  • «Монголын хөрөнгө оруулалтыв групп» гэж юу вэ?

Mongolia Investment Group Limited

Mongolia Investment Group Limited» нь хөрөнгө оруулалтын Холдинг компани бөгөөд Хонг Конг, Хятадын төрийн салбарт ус хангамжийн системийн инженерингийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнээс гадна тус компани уул уурхайн дөрвөн лиценз эзэмшдэг юм. Үүнд, Монгол Улсын Төгрөгийн хөндий дэх нүүрсний уурхай, Говь-Алтай аймагт орших алт, зэсийн нөөцийн хайгуулын хоёр лиценз, Дундговь аймгийн нүүрсний нөөцөд хайгуул хийх гурван лиценз, Завхан аймгийн алт, зэсийн нөөцөд хайгуул хийх хоёр лицензийг тус тус эзэмшдэг. 1967 онд Хонг Конгулсад байгуулагдаж, «Ming Hing Waterworks Holdings Limited» гэдэг нэртэй байсан. Харин 2010 оны наймдугаар сард нэрээ «Mongolia Investment Group Limited» болгон өөрчилж, Монгол Улс дахь уул уурхай, хайгуулын бизнестээ түлхүү анхаарлаа хандуулж, цаашдын хөгжлөө энэ үйл ажиллагаагаараа тодорхойлжээ.

2011 оны зургадугаар сарьш 11-ний өдрийн байдлаар тус компанид нийт 694 ажилтан, албан хаагч байдаг аж.

Н.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Өглөөний сонин"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж