“Хаврын хөдөлмөрийн яармаг-2012” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

“Хаврын хөдөлмөрийн яармаг-2012” маргааш болно

Хөдөлмөрийн биржээс “Хаврын хөдөлмөрийн яармаг 2012”-ыг зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв. Нийгэм хамгааллын хөдөлмөрийн яамны шийдвэрээр, НХХЯ, хөдөлмөр халамж үйлчилгээний агентлаг, хөдөлмөрийн төв бирж, Монголын мянганы сорилтын сан, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар хамтран зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн, яармаг маргааш Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 09.00-17.00 цагийн хооронд болох юм.

“Хаврын хөдөлмөрийн яармаг 2012”-ын гол зорилго нь бүтээн байгуулалтын ажил эхэлж буй хаврын улиралд ажилгүй болон ажил хайж буй иргэд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хүлээн авч, ажил олгогчдод танилцуулах, мэдээлэл зөвлөгөө өгч, ажлын байранд зуучлах зэрэг үйлчилгээг нэг цэгээс хүргэх, нөгөө талаас ажлын байр олноор бий болгож, тус биржтэй идэвхитэй хамтран ажилладаг ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, ажлын байрыг олон нийтэд зарлах, төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар явуулж буй бодлого, хууль, журмыг сурталчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахад оршиж байгаа аж.

Энэ удаагийн яармагт Нийслэлийн хөдөлмөрийн газар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, хөдөлмөр халамж үйлчилгээний агентлагийн харьяа нийслэл дүүргийн хөдөлмөр үйлчилгээний долоон хэлтэс, 21 ажил олгогч, 11 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, жижиг дунд зээлээр ажлын байр нэмэгдүүлэх зээл олгогч банк сэнхүүгийн байгууллагуудыг төлөөлж Хадгаламж банк, Капитал банк, БНСУ-ын хүний нөөцийн хөгжлийн агентлагын Монгол дахь төлөөлөгчийн газар, оюутны хөдөлмөрийн бирж, хөдөлмөр жуулчлалын хувийн 11 байгууллага оролцох юм байна.

Энэ удаагийн хөдөлмөрийн яармагаар нийт 10400 гаруй ажлын байрыг санал болгож, нийлүүлж байгаа бөгөөд үүнээс 8551 нь байнгийн ажлын байр бол 1800 гаруй нь улиралын чанартай ажлын байрууд байгаа гэнэ. Барилга, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, уул уурхай, жолооч, хүнсний үйлдвэрлэгч, металь боловсруулагч, цахилгаан техникийн хэрэгслийн мэргэжилтнүүд болон уламжлалт хуульч, эдийн засагч гэсэн ажлын байрууд зонхилон байгааг дуулгалаа. Уг яармагт оны эхнээс бэлтгэж эхэлсэн бөгөөд ажилгүйчүүдийг бүртгэлжүүлж ажиллаж байсан бөгөөд үүнд 51 мянга гаруй идэвтэй ажил хайгчид бүртгүүлсэн байна.

“Хаврын хөдөлмөрийн яармаг-2012” хөтөлбөр

 
10.00-11.00 – Үзэсгэлэн, яармагтай танилцах үйл ажиллагаа    
 
11.00-11.30 – Нээлтийн ажиллагаа, ёслолын тууз хайчлах арга хэмжээ
        
11.30-11.45 – Урлагийн тоглолт
Улсын филармоны хийл хөгжмийн Кваритет хамтлаг
        
11.45-12.00 – Урлагийн тоглолт
Anemone хамтлагийн дуучид
        
12.00-12.40 – “Дэлхий таниар дутах уу” лекц
“Севен тауэрс” ХХК-ны ерөнхий захирал, лектор Л.Одсүрэн
/Хурлын танхимд болно/

        
12.40-13.00 – ММСС-ийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд шинээр бий болсон Мэргэжлийн чиг баримжаа олгох онлайн үйлчилгээний www.mergejil.mn танилцуулга
ХТБ-ийн Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний албаны мэргэжилтнүүд
       
13.00-13.20 – ММСС-ийн санхүүжилтээр хэрэгжсэн, Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн
систем, түүний порталь сайт болох www.hzzm.mn-ийн танилцуулга

13.20-13.40 – ХТБ-ийн Мэдээлэл, судалгааны албаны мэргэжилтнүүд
 
Хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээний талаарх лекц,  болон хөгжөөнт тоглоомын арга хэмжээ
ХТБ-ийн Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний албаны мэргэшсэн зөвлөх, сургагч багш нар

        
10.00-16.50 – Үзэсгэлэн, яармагийн үйл ажиллагаа
        
16.50-17.00 – Өдөрлөгийн хаалтын ажиллагаа
ХТБ-ийн дарга А.Зангад, ММСС-ийн МБСТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч
 

Г.Даша  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж