Багт нь шинэ менежер Винчензо Монтелла ирснээр түүний гайхалтай тоглолтууд эргэн ирээд байгаа. Багийн хуучин босс Клаудио Раньери Тоттигоос илүү Марко Боррьеллог илүүд үзэж байсан учир ахмад тоглогчид өөрийгөө харуулах боломж төдийлөн олдохгүй байсан юм. Харин Монтелла багийг удирдах болсноор Тотти тогтмол гараанд гарч, харин Боррьелло сэлгээ рүү шилжээд байгаа. Түүний шийдвэр ч нүдээ олж, шинэ ажлаа хүлээж авснаас нь хойш хийсэн таван тоглолтод тэд ганц ч хожигдолгүй, гурван хожил авсан юм. 200 гоолын босгыг давсан түүний өмнөх байрт алдарт Роберто Бажжио тавхан гоолын илүүтэй бичигддэг юм. Тотти цаашид тогтмол тоглож чадвал 225 гоолтой уг жагсаалтын хоёрдугаарт жагсдаг “Милан” болон Шведийн домог Гуннар Нордалийг гүйцэх боломжтой.
Тоттигийн хувьд 2001 оны лигийн мэргэн бууч болж, багаа зургаан удаа Сери А-гийн аваргын өрсөлдөөнд оруулж байсан шилдэг тоглогч. Харин түүний гоолын хур буусан жил нь 2007 онд тохиосон бөгөөд тэрбээр лигтээ 26 гоол хийж, улмаар Европын “Алтан Шаахай” шагналын эзэн болж байсан ажээ.