“Оскар”-ын шагналт жүжигчин Мишель Уиллиамсын охин Матилда зургаан нас хүрчээ. Түүнийг харсан хүн болгон аав Хит Лежерийг аргагүй дуурайсныг гайхдаг гэнэ.
“Бөгтөр уул” киноны ижил хүйстний дүрээр магтаал, шүүмжлэлийн бай болж байсан Хит Лежер 2008 онд Манхеттэн дэх гэртээ эмийн хордлогоор нас барсан. “Бөгтөр уул” кинонд хамтран тоглосон жүжигчин эхнэр Мишель Уиллиамс түүнийг нас барснаас хойш охиныхоо аавыг орлох болсон билээ.
Матилда охиныг дөнгөж хоёр настай байхад Хит Лежер нас барсан тул охин аавыгаа бараг мэддэггүй гэнэ.
Н.Энх