МАХН-ынхан элчин сайд нарт зовлонгоо тоочив

Хуучирсан мэдээ: 2012.04.18-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан элчин сайд нарт зовлонгоо тоочив

МАХН-ынхан өчигдөр Япон, БНЭУ, Чех улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг  намынхаа байранд хүлээж авсан байна. Ингээд Н.Энхбаярыг баривчлах үеэр чухам юу болсон талаар тайлбарлаж, зовлонгоо тоочжээ. Мөн “АТГ-ынхан хууль зөрчсөн. Экс Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүдийн эрхэнд халдсан” гэж учирласан байна. Ийн тайлбарласны эцэст “АТГ-ынхан хүний эрхэнд халдсаныг нь холбогдох байгууллагууд тогтоосон. Тиймээс та бүхэн энэ хэргийн талаарх үнэн мөнийг улс орныхоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж өгнө үү” гэж хүсчээ. Элчин сайд нарт ч нааштай хариу өгсөн байна. Түүнчлэн МАХН-ынхан “Н.Энхбаяр аливаа хэргийг тулган байцааж, гарын үсэг албадан зуруулахаар оролдож байгаа. Энэ бүхнээ гэрчгүй хийхийн тулд өрөөнийх нь камерыг хүртэл авсан. Мөн хоол өгөхгүй байгаа” гэв. МАХН-ын дарга Н.Энхбаяр их л зовж байгаа бололтой. 

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж