Обамагийн айлчлалд зориулаад үүл үргээгч хөлсөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Обамагийн айлчлалд зориулаад үүл үргээгч хөлсөлжээ

Нэрээ бодох нэг тийм зан хаа сайгүй л байх юм. Цэлмэг тэнгэр, хурц нараараа алдартай Бразильчууд Ерөнхийлөгч Обамагийн айлчлалын үеэр гэнэтийн үүл гарч ирж нэр хөөднө хэмээн болгоомжлон нэгэн шидтэнийг хөлсөлж авсан гэнэ. Дээд тэнгэртэй холбогдон үүлийг ч “панаалдах” чадалтай хүн нь эмэгтэй бөгөөд тэрбээр улсынхаа нэрийг цээжээрээ хамгаалахаар хичээж байна.


Өмнө нь түүнийг шинэ жилийн баяраар, мөн 1997 онд Ромын Папын айлчлал, 2007 оронд Ерөнхийлөгч Бушийн айлчлалын үеэр яг ийм зорилгоор ажиллуулж байжээ. Үүргээ ч амжилттай биелүүлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж