Цунамигаас үүдэлтэй цацраг туяаны тухай цуу яриа дэгдээсэн хэргээр Хятадын Жэжиан мужийн цагдаа нэгэн эрийг баривчилжээ. Компютьерийн компанид ажилладаг тэрбээр арав хоног хоригдох бөгөөд 500 юаниар торгуулна.
Чен хэмээх энэ залуу цацраг туяаны хор тус орны зүүн бүсийн Шандун мужийн гол усанд тархаж эхэлсэн хэмээх мэдээг энэ тухай таньдаг мэддэг хүмүүстээ цааш дамжуулахыг уриалсан санамжийн хамтаар онлайнаар тараасан байна. Энэ мэдээлэл загасчдыг ихээхэн хямраасан юм. Өнгөрсөн долоо хоногт мөн иоджуулсан давс цацрагийн хордлогыг тайлдаг хэмээсэн өөр нэг цуурхлаас болж Бээжингийн дэлгүүрүүдийн хамаг давсыг худалдаж авсан тохиолдол гарсан билээ.