Японы сэргээн босголт таван жил үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Японы сэргээн босголт таван жил үргэлжилнэ

Дэлхийн банкны мэдээлж буйгаар Японы газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас эвдэрч сүйдсэн  Японы сэргээн босголтын ажил таван жил үргэлжилж, 235 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Энэ онд Японы эдийн засаг 0.5 хувиар буурна гэсэн урьдчилсан таамаг байгаа юм. Эдийн засагчид жилийн хоёрдугаар хагаст л өсөлт гарч магадгүй гэж үзэж байгаа аж.  Энэ сарын 11-нд болсон газар хөдлөлт цунамийн улмаас автомашин, цахилгаан хэрэгслийн үйлдвэрүүдийн ажиллагаа зогссон. Дэд бүтэц болон орон сууцнуудад  урьд хожид гарч байгаагүй их хохирол учирснаас сэргээн босголтын ажлыг аль болох хурдан эхлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнд наад тал нь таван жил хэрэгтэй  гэж Дэлхийн банкнаас мэдэгдсэн байна.  Дэлхийн банк гамшгийн хохирлын хэмжээг  123 тэрбум ам.доллар гэж тогтоожээ.  Энэ нь Японы  2010 оны эдийн засгийн бүтээмжийн 2.5- 4 хувьтай тэнцэж байгаа юм.  Японы газар хөдлөлт, цунамийн хохирол, эвдрэл сүйрлийн  нийт хэмжээг нарийн тогтооход эрт байгаа боловч 1995 онд Кобэд болсон газар хөдлөлтийн гамшгийн учруулсан хохирлоос хэд дахин илүү гэж Дэлхийн банк тогтоожээ.

Н.Энх 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж