“Си Си Пи” нэрээ өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Си Си Пи” нэрээ өөрчилжээ

Монголын хөрөнгийн биржийн гишүүн 50 орчим байгууллага байдаг. Тэдний нэг “Си Си Пи” брокер дилерийн компани нэрээ өөрчилж “Нэйшнл Сэкюритиес” болсныг Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар баталсан байна. Тус брокер дилерийн компани нь гадаадын аль нэг хөрөнгийн биржээс харилцагч нартаа хувьцаа авч өгөх боложмтойгоороо бусад компаниудаас онцлогтой. Монголд үйл ажиллагаа явуулж буй брокер дилерийн компаниудаас хоёр нь ийм давуу эрхтэйгээр харилцагч нартаа үйлчилдэг. Харин нөгөөх нь “Нортенсек” компани юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж