АНУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ буурлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

АНУ-д үл хөдлөх хөрөнгийн үнэ буурлаа

АНУ-д үл хөдлөх хөрөнгө, орон сууцны үнэ сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа хамгийн ихээр буурчээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард үл хөдлөх хөрөнгийн үнэ 5.2 хувиар буурсан нь сүүлийн есөн жилийн хугацаан дахь хамгийн бага үнэ гэж  үл хөдлөх хөрөнгийн худалдаачид үзэж байна.  АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн үндэсний газраас явуулсан судалгаагаар үл хөрөнгийн жилийн дундаж ханш улирлаас хамааран 4.88 сая ам.доллар байжээ.  Харин энэ тоо өнгөрсөн нэгдүгээр сараас буурч эхэлсэн байна. Эдийн засагчид үл хөдлөх хөрөнгийн үнэ дунджаар зургаа  орчим сая ам.доллар  байхад энэ төрлийн зах зээл эрүүл байна гэж үздэг ажээ. Одоо АНУ-д хувийн өмчийн байшин дунджаар 156,100 ам.долларын үнэтэй байна.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ ингэж буурах болсон нь АНУ-д ажилгүйдлийн хэмжээ эрс нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгөө хямд үнээр худалдахыг хүсч буй сая сая хүн байгаатай холбоотой аж. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл ийнхүү  зарагдаагүй үл хөдлөх хөрөнгөд эзлэгдсэнээр эдийн засгийн өсөлтийг  сааруулж эхэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд худалдаалах  3.49 сая үл хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байна. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж