Одоо Европын Холбооны орнуудад 15-24 насны 5,5 сая залуучууд ажилгүй байна. Залуучууд хамгийн олноор ажилгүй байгаа орнууд нь Испани болон Грек юм. Харин Герман, Австри болон Нидерландад залуучуудын ажилгүйдэл бага байна. Гэхдээ ажилтай байгаа залуучуудын 44 хувь нь түр гэрээгээр ажиллаж байгаа аж.
Залуучуудын дунд ажилгүйдлийн хэмжээ өсч байгаа нь эдийн засгийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа бөгөөд тэр тусмаа ажил, сургуульгүй залуучуудын тоо нэмэгдэж байгаа нь асуудал болж байна гэж сонинд бичжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар улиралд ЕХ-ны орнуудын залуучуудын 13-аас их хувь нь ажил ч үгүй, сургууль ч үгүй байсан гэжээ.
Ирэх зургадугаар сард болох ЕХ-ны тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтаар ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэхдээ улс орнуудын тэргүүнүүд өрийн хямралаас болж улсынхаа төсвийг хасах арга хэмжээ авч байгаа учраас ажилгүйдлийг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байгаа юм. Одоо 64,5 хувьтай байгаа ажилгүйдэл 2020 он гэхэд 75 хувьд хүрэх тооцоог эдийн засагчид гаргасан ажээ. Хэрвээ жилд ажлын байр олноор гаргаж чадвал ажилгүйдлийн хэмжээ өсөхгүй байх юм. Өрийн хэмжээ өсөн нэмэгдэж, эдийн засгийн асуудал нь тулгамдаад байгаа Грек, Португал, Ирланд, Испани болон Италид ажилгүйдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.