Засгийн газрын хуралдаан өнөөдөр 10.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, П.Алтангэрэл, Р.Амаржаргал, Д.Одбаяр нарын санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай, Боловсролын тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төсөл, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын төсөлд өгөх Засгийн газрын санал,дүгнэлтийн төслийг авч хэлэлцэх юм. Мөн Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах тухай, .Төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай, Хөрөнгө гаргах тухай, Нууц асуудал зэрэг багтаж байна. Танилцуулахаар Хөгжлийн банкны тухай, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай зэрэг асуудлыг оруулахаар төлөвлөжээ.
Г.Дарь