Чингэлтэйн ахмадууд амралттай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Чингэлтэйн ахмадууд амралттай боллоо

УИХ-ын гишүүн Д.Очирбатын санаачилгаар бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын хүрээнд амьдралынхаа алтан үеийг эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд зориулж эдүгээ гавъяаныхаа амралтанд сууж буй ахмад буурлууд, нийт иргэдийнхээ ая тухтай амрах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Ахмадын амралт сувиллын газрыг бий болгожээ. Тус амралтын газар нь Сонгинохайрхан уулын өвөрт Мойлтын тохой гэдэг байгалийн үзэсгэлэнт Тойрил хааны түүхэн улбаатай газар байрлах бөгөөд нэг ээлжиндээ 30 хүн хүлээж авах хүчин чадалтай юм. Тус амралтыг энэ жилийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн 17 гэрээр өргөжүүлэн,амрачдаа зөөвөрлөх автобус,хүний бие эрхтэн системийн үйл ажиллагааг бүрэн оношилж,уг өвчтөнд тохирох эмийн үйлчилгээг харьцуулсан байдлаар гаргаж оношилдог дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж байгаа орчин үеийн AMSAT аппарат,иж бүрэн компьютер,принтер,факсын аппаратаар хангажээ.
Тус амралтын газарт ахмад буурлууд нийт иргэдийнхээ ая тухтай амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,эмчилгээ оношилгоонд хамрагдахад нэн тохиромжтой. Өрөө бүр дотроо ОО, душтэй,тансаг зоогийн газар, алжаал тайлж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх,зүү төөнүүр,бариа засал,физик эмчилгээ хийлгэх бүрэн боломжоор хангасан ба өөрийн унаагаар зөөвөрлөх үйлчилгээг үзүүлэх юм байна. Чингэлтэй дүүргийн ахмад настангууд тус амралтад 50 хувийн хөнгөлттэйгээр амрах боломжийг ч бүрдүүлжээ. Ахмадуудад зориулсан амралт сувиллын газар нээж өгсөн УИХ-ын гишүүн Д.Очирбатад Чингэлтэй дүүргийн ахмадууд болон удирдлагууд талархалаа ирлэрхийлж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж