Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Япон улсад болж буй газар хөдлөлт, цунамигийн улмаас нутаг буцаж буй монгол иргэддээ хандан дараах анхааруулгыг өглөө. Үүнд Япон улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлэхдээ “Японы газар нутагт газар хөдлөлт, цүнами зэрэг байгалийн гамшиг тохиолдож буй хэдий ч одоогоор эмх замбараагүй байдал үүсээгүй, бүх асуудал хяналтанд байгаа учир дээрх үйл явдалтай холбогдуулан Японоос гарч буй гадаад орнуудын бүх иргэдэд визийн болон түүнтэй холбоотой аливаа хөнгөлөлт үзүүлэхгүй гэдгээ тэмдэглээд, гарах визийн зөвшөөрөл олгох, дахин орох виз үйлдэх, виз сунгах зэрэг асуудал нь хууль, журмын хүрээнд хэвийн мөрдөгдөн ажиллах болно” гэж мэдэгдсэн тул энэхүү мэдээллийг анхааралдаа авахыг хүсч буй юм.
Г.Дарь