Өлгийчүүд наурызын баяраа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Өлгийчүүд наурызын баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр казак түмний уламжлалт Наурызын баярын өдөр. Баян-Өлгий аймагт нийтдээ 93 мянган казак үндэстэн амьдардаг аж. Аймгийн Засаг даргын шийдвэрээр гуравдугаар сарын 22-ныг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж байгаа гэнэ. Баян-Өлгий аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга н.Медухамаас наурызын баярыг хэрхэн тэмдэглэж байгаа талаар тодруулахад “Наурыз гэдэг нь шинэ өдөр гэсэн утгатай учраас казакчууд ахмад настнуудадаа хүндэтгэл үзүүлэх, хэн нэгэнд гомдсон гомдлоо тайлан уучлалт хүсдэг өдөр юм. Өнөөдөр аймгийн төв талбайд Наурызын баярын нээлтийн арга хэмжээ болно. Нээлтэнд орон нутгийн удирдлагууд оролцож, казак түмний баярын мэндчилгээ дэвшүүлнэ. Энэ үеэр үндэсний тоглоом наадгайгаар уралдах, спортоор өрсөлдөх, бүргэдийн баяр гээд олон арга хэмжээ төлөвлөсөн байгаа” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж