Монголын
радиогийн хөгжмийн редакц саяхан алтан фондоо баяжууллаа. Энэ удаа
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн уран бүтээлийнхээ дээжсээс алтан
фондод хадгалуулан үлдээв.
Үлгэр жишээгийнхэн шилдэг бүтээлийн уралдаан зарласан
бөгөөд түүгээр шалгарсан бүтээлүүдийг ийнхүү мөнхөлж байгаа юм. Мөн
Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийг ч бичүүлсэн гэнэ. Алтан фондод
үлдээсэн цэргийн сэдэвт дууны найруулга олон олон жилийн цэргийн баяраар
эгшиглэх биз ээ.