“Бид Японыг тэгээс эхлэн босгоно”

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

“Бид Японыг тэгээс эхлэн босгоно”

Японы бууцай ба сүү, Токиогийн усан хангамжийн сүлжээнээс цацраг идэвхт бодис илэрлээ

“Фүкүшима-1” АЦС-ын байдал тогтворжиж байна. Гэхдээ эрх баригчид албан ёсоор байдлыг хяналтдаа авлаа гэж хэлсэнгүй. Станцад ойр фермерийн аж ахуйн бүтээгдэхүүнээс цацраг туяаны өндөр төвшин илрэв.

Эрх баригчид хүмүүст хан­дан  тайван байхыг дахин уриал­лаа. Өнгөрсөн бямба га­ригт эрх баригчид анх удаагаа улс орон нь цөмийн хямралыг туулан гарлаа гэдгийг, бас цацраг туяаны хордлого үхэл авчрахаар аюултай байсныг хүлээн зөвшөөрчээ.

“Фүкүшима-1” АЦС-ын зур­гаан тогооны хоёрт хөргөлтийн системүүд нь ажиллаж эхэлсэн байна. Цөмийн болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын агентлагийн төлөөлөгч № 5 ба № 6 тогоонуудад ус шахах насос ажиллаж эхэлсэн ба ажилтнууд нь цөмийн хаяг­дал байдаг усан сангийн усыг хөргөөх ажилд оржээ. Бямба гаригийн өглөө туяаны хэмжээ цагт 0,8 миллизивер байсан бол хэдэн цагийн да­раа 0,36 миллизиверт бол­тол буурчээ. Ойрын хуга­цаанд мэргэжилтнүүд өөр хоёр то­гооны хөр­гөлтийн систе­мийг сэр­гээхээр ажиллаж байна.

Бямба гаригийн орон нут­гийн цагаар 6.17-д № 1 ба № 2 блокуудын газар хөдлөлтөөр гэмтсэн цахилгааны кабелийг  солин сэргээсэн байна. Энэ ажил бүрэн хийгдсэний да­раа блокуудын хөргөлтийн систе­мийг ажиллуулах бо­ломж­той болох юм. Дараа нь дөрөвдүгээр блокт ус шахахаар төлөвлөжээ. Гурав­дугаар блокийг агаараас ус ца­цан хөргөж байна. Эрх бариг­чид АЦС-ын байдал тогт­воржиж байгааг хэлсэн ч аюул алга боллоо гэж мэдэгдсэнгүй. “Бид байдлыг хяналтдаа авахад ойртож явна” гэж Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдсэн байв.

Бямба гаригт албан хаагчид энэ аюул хүний аминд хүрэ­хээр байсныг анх удаа хүлээн зөвшөөрсөн гэж The Daily Mail сонин бичээд, “Фүкүшима-1” АЦС-ын эзэн TEPCO ком­па­нийн захирал Акио Комири хэв­лэ­лийн бага хурал хийл­гэс­нийхээ дараа төгсгөлд нь уйл­сан зургийг нийтэлсэн байна.

Уйлж байгаа Комири тан­химыг орхин гарсны дараа Японы сайд нарын нэг нь “цацраг туяаны бохирдол ямар ноцтой байсныг албан тушаалтнууд өмнө нь хэ­лэх ёстой байлаа” хэмээн онцолсон байна. “Урьд өмнө га­раа­гүй газар хөдлөлт цу­нами нь урьдчилан хэлэх арга­гүй байснаас гамшгийн төлөвлөлтөд тусгагдаагүй бай­лаа. Эргэн харахад одоо бид гамшгийн үеэр байдлыг хурдан дүгнээд ажиллагаагаа хурдан уялдуулах байсан гэдгийг хэлж чадна” хэмээн Эдано нэмэж хэлсэн байлаа. Цөмийн болон аж үйлдвэрийн аюулгүй байдлын агентлагийн (NISA) хэвлэлийн төлөөлөгч Хидехико Нишияма “АЦС-уудад хяналтаа бүрэн тогтоосон гэж хэлж болохгүй” гэв. “Манай арлын улс орон нэг биш удаа ид шидийг харуулж байсан. Бид Японыг тэгээс эхлэн бүтээн босгоно” хэмээн тэр онцлон тэмдэглэжээ.

Баасан гаригт Фүкүшима, Ибараки мужуудын фермерийн аж ахуйн бүтээгдэхүүнд цац­раг идэвхт бодис илэрсэн байна. Бүтээгдэхүүний радиац нь иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэдгийг Эдано тэмдэглэсэн байлаа. “Хэрэв та тэр бүтээгдэхүүнийг бү­тэн жил хэрэглэсэн  гэхэд компьютерийн томографын тархины зураг авснаас бага туяаны хордлого авсан байна” гэсэн сонин тайлбарыг  тан­хи­мын ерөнхий нарийн бичгийн дарга хийжээ. Мөн энэ үеэр АЦС-уудад гэр орныхонтойгоо салах ёс хийгээд ирсэн ахмад ажилтнууд сайн дураараа ажиллаж байгаа гэнэ. Тэд ямар эрсдэлд орж байгаагаа мэдсэн хүмүүс бөгөөд улс орныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байгаа гэнэ. Хамгийн сүүлчийн мэдээгээр гамшгийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 13 мянга хүрээд байна.

I

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж