Ла Скала “дуугаа хураав”

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Ла Скала “дуугаа хураав”

Моцартын “Шидэт лимбэ” дуурь эхлэхийн өмнө Ла Скала театр үзэгчдээ нэг хором дуугүй байхыг хүслээ. Цунамийн аймшигт давалгаанд амь насаа алдсан япон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, эмгэнэл илэрхийлсэн нь энэ.


1981 оноос хойш дэлхийн алдарт театруудын нэг Ла Скала Японд нийт долоон удаа айлчлан тоглолт хийжээ. 1981 оны тоглолтоор тус театр Азид анх хөл тавьсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж