Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Хурандаа үг хэлэв

Хурандаа Каддафи дахин Ливийн ард түмэнд хандахдаа улс оронд нь халдсаныг терроризмтай зүйрлүүлэн” ливичууд эсэргүүцэлд бэлэн байгаа” гэж хэлсэн байна. Ливийн лидерийн хэлснээр түүний иргэд нь барууны орнуудтай урт хугацааны тэмцэлд бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрээр барууны цэргийн ажиллагааг “Ливийн нефтийг онилон шунасан зүйл” гэж дүгнэв. Түүний яриаг дууны бичлэгээр дамжуулсан бөгөөд өөрөө кадрт харагдсангүй.  
Энэ үеэр эвслийн цэргийнхэн хиймэл дагуулын зургийг судлан Каддафийн талынханд үзүүлсэн хохирлын хэмжээг тогтоохоор оролдож байгаа юм. Өмнө нь эвслийн цэргийн агаарын цохилтод бараг 50 хүн амиа алдсан гэж Ливийн телевиз мэдээлсэн байлаа. Энэ мэдээллийг бие даасан эх сурвалжаас баталгаажуулсангүй. Гэхдээ Reuters-ийн сурвалжлагч Бенгази орох замдаа алагдсан 14 хүн ба хэдэн арван шатаж байсан машинуудыг харжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж