
Бүслэлтийг хийхэд эвслийн хорин хөлөг онгоц ба шумбадаг онгоцнууд оролцож байна. Ням гаригт холбоотны усан цэргийн хүчийг нэмэгдүүлэхээр Францын “Шарль де Голль” онгоц тээгч Тулон хотоос хөдөлжээ. Далайн бүслэлтийг хийх нь сөрөг хүчний түр нийслэл Бенгазийн ойролцоо Каддафийн хүчин бууж хотыг хоёр талаас нь бүслэхээс сэргийлэхэд хэрэгтэй.