Өнгөрсөн бямба гаригт Ливийн нутгийг буудсан Tomahawk гэх 112 далавчит пуужингийн зарлага нь 112 сая ам.доллартай тэнцжээ. Tomahawk гэх нэг пуужинг ойролцоогоор нэг сая ам.доллараар бүтээдэг гэж CNN сувгийн «The Situation Room» хөтлөгч “Твиттерт” өгүүлсэн байв. “АНУ зуу гаруй пуужинг харвасан гэж бодоод өөрсдөө зарлагыг нь тооцоод үз” гэж тэр хэлжээ”. Цэргийн ажиллагаа явуулаад хэдхэн цагийн дотор 112 пуужинг харвасан нь 112 сая ам.долларыг буудлаа гэсэн үг болов.