Ливид нислэгийн хаалттай бүсийг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Ливид нислэгийн хаалттай бүсийг байгуулжээ

АНУ-ын штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн адмирал Майк Маллен Ливийн тэнгэрт тэр улсын нисэх хү­чинд хаалттай бүсүүдийн дэглэмийг байгуул­сан гэж мэдэгдэв. “Бид Ливийн нисэх онгоцнуудын нислэгийг тогтоон бүртгэсэнгүй” гэж тэр NBC телевизид ярьсан байв.
Түүний хэлснээр Ливийн агаараас хам­гаалах систем ажиллагаагүй болсон байна. Эвслийн цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэдийн хохирлын талаарх мэдээллийг тэр олж хараагүй гэв. Цэргийн ажиллагааны зорилго хангалттай хязгаарлагдмал гэж тэр хэлжээ. Каддафи химийн зэвсэг ашиглах талын шинж тэмдэг илрээгүй гэж Маллен мэдэгдсэн байлаа. Түүний үнэлгээгээр бол цэргийн ажиллагаа ихээхэн амжилттай болсон ба сүүлийн 24 цагийн дотор босогчдын гол хот Бенгазийг Каддафийн эзлэлтээс хамгаалж чаджээ. АНУ бүс нутгийн Бах­рейн зэрэг орнуудын үйл явдлыг анхааралтайгаар ажиглан хянаж байна гэдгийг адмирал хэлэв.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж