ОУВС-д Хятад, Япон улс зээл үзүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

ОУВС-д Хятад, Япон улс зээл үзүүлэхээр болжээ

Евро бүсийн өрийн хямралыг арилгахад зориулан Хятад, Япон улсаас Олон улсын валютын санд /ОУВС/ зээлийн тусламж үзүүлэхээр болжээ. Хоёр улсын Сангийн сайд нар “Их хорь”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө Токио хотноо зохион байгуулагдсан хуралдааны үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Япон улсын зүгээс 50 тэрбум ам.доллар зээлүүлэхээр болжээ. ОУВС-гийн гишүүн Хятад улс 60 тэрбум ам.доллар гаргаж болзошгүй.

Япон улс нь ОУВС дахь байр суурийн хувьд АНУ-ын дараагаар хоёрдугаарт ордог. Тиймээс “Их хорь”-ийн уулзалтын өмнө нөлөөгөө бэхжүүлэх зорилгоор энэ алхамыг хийсэн хэмээн олон улсын ажиглагчид үзэж байна. Япон хэдийгээр зээлийнхээ хариуд ОУВС-гаас баталгаа шаардаж байгаа ч худалдааны хамгийн том түнш Европт туслахгүй бол иенийн ханш улам чангарах юм. Хятад улсын хувьд ОУВС-д зээл өгөх шийдвэр болон мөнгөн дүнгээ энэ сарын 20-нд Вашингтон хотноо болох “Их хорь”-ийн Дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдэх юм. Тус чуулганаар БРИКС-ийн орнуудын ОУВС дахь квоттой холбоотой асуудал Хятадын дээрх шийдвэрт нөлөөлөх нь дамжиггүй.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж