Японы Засгийн газрын төлөөлөгч эрх баригчид Фүкүшимагийн атомын станцыг цаашид ашиглахгүйгээр шийдэж байгааг мэдэгдлээ. Энэ мэдэгдэл нь өнгөрсөн долоо хоногт уг станцад хэд хэдэн осол дараалан гарч цацраг туяаны бохирдол агаар мандалд хаягдсаны дараа гарч байна. Одоо тус станцын гуравдугаар блок дахь даралтыг галын машинаас хэдэн цагийн турш ус асгаруулан байж буулгаж авчээ. Станцын удирдлага хэлснээр цацраг идэвхт бодистой уур гарах шаардлагагүй болсон байна.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн “Фүкүшима” станцын цацраг туяаны хаягдал нь ослын газраас хэдэн мянган км-ийн цаана Оросын зүүн хэсэг ба АНУ-ын баруун эрэгт бүртгэгджээ. Ням гаригийн орой салхи цацрагийн хаягдлыг өмнө зүгт хөөнө гэж шинжээчид үзэж байв. Салхины өөрчлөлтөөр аюултай бохирдлыг Токиогоос өмнө зүгт 250 км-ин цаана тууна гэсэн тооцоотой байв.