Парисын марафоны дээд амжилтыг эвджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Парисын марафоны дээд амжилтыг эвджээ

Парисын марафон нь Берлин болон Лондонгийн марафонтой адил Европт зохион байгуулдаг хол зайтай алдартай уралдааны нэг юм. Энэ жилийн уралдааны хувьд эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр шинэ дээд амжилт тогтоогдсон байна. Эрэгтэйчүүдийн уралдаанд Кенийн Стэнли Бивот 2:5:47 цагт барианд орж ирэн 2009 онд өөрийн эх орон нэгт Винсэнт Кипрутогийн тогтоож байсан амжилтыг эвджээ. Этиопын Ражи Асефа, Сисай Жиса нар удаах байрт орсон байна. Эмэгтэйчүүдийн уралдаанд Этиопын Бэйенэ Тирфи ноёрхлоо. 2010 онд энэ уралдааны гуравдугаар байрт орж байсан тэрбээр 2:21:40 цагийн амжилтаар түрүүлж, хоёр жилийн өмнө бичигдэж байсан дээд амжилтыг эвдсэн байна.

Францын нийслэлд ийнхүү дээд амжилтууд тогтоогдож байхад Италийн Милан хотод мөн нэг холын зайн уралдаан явагдлаа. Парисын марафонтой харьцуулахад нэр хүнд муутай ч гэсэн Кенийн холын зайн шилдгүүд энд оролцсон. Улмаар Даниел Кипригут 2 цаг 8 минут 31 секундээр уралдааны ялагч болсон бол Кенийн өөр нэг тамирчин Никсон Кургай удаалж, Этиопын Ворк Биру Гэмэчу 3-т оржээ. Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд Кенийн Айрин Косгэй Жеротич хамгийн хурдан цагийг үзүүлсэн. Удаах байрт Миланы унаган тамирчин Эмма Куагла орсон бол Эритрейгийн Нэдиат Хабтэмриам оржээ.

"Парисын марафон"- зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж