Газар хөдлөлт ба цунамийн улмаас зөвхөн Мияги мужид амь үрэгдэгсдийн тоо 15 мянган хүнээс давах магадлал өндөр болж байна. Одоогоор албан ёсны цагдаагийн мэдээгээр 8133 хүн амиа алдаж, 12272 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Амиа алдагсдын тоо 20 мянгаас давна гэж эх сурвалжууд бичиж байгаа ажээ. Бараг 400 мянга орчим хүн түр толгой хоргодох байранд байгаа ба тэдэнд хоол хүнсний гачигдал нүүрлээд байна.