Японоос Тайваньд импортолсон шошноос цацраг идэвхт бодис илэрсэн тухай Тайванийн албан тушаалтнууд мэдэгдлээ. Японоос тээвэрлэсэн бүтээгдэхүүнээс илэрсэн цацраг туяаны анхны бохирдол болж байна. Тайванийн атомын эрчим хүчний зөвлөлийн дэргэдэх шалгалтын төвөөс мэдээлснээр бага хэмжээний йод ба цезий баасан гаригт Японоос импортлон оруулж ирсэн шошийн ургамлаас илэрсэн байлаа. Цацраг туяаны бохирдол Тайванийн хууль дүрмээр тогтоосон радиацийн хэмжээнээс бага бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэнэ.
Өнгөрсөн бямба гаригт ослын “Фүкүшима” АЦС-аас 30-120 км-ийн зайтай фермүүдийн бүтээгдэхүүнээс цацраг туяа илэрсэн байлаа. Фүкүшима мужаас бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хориглох талаар Японы эрх баригч нар ярилцаж байна. Мөн хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй хэмжээний цацраг туяа тоос шороо ба тунадастай хамт хэд хэдэн мужид унасан тухай “Киодо” агентлаг мэдээлсэн байна.