
Одоо аврах багийнхан байшингийн нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байна. Салхи гарах үеэр мод булгарч унасан бөгөөд шугам гэмтсэнээс цахилгаан тасраад байгаа юм.
Түүнчлэн Канзас, Айова болон Небраска мужуудад хүчтэй салхи болсон талаар мэдээлсэн байна. Айова мужийн Турман хотын оршин суугчид хотоо орхиод байгаа бөгөөд одоо Висконсон болон Миннесот мужуудад салхи гарч магадгүй байгаа талаар Үндэсний цаг агаарын алба анхааруулаад байгаа юм.
Торнадо салхи хавар эхлэх үед АНУ-ын баруун эрэг хавьд ихээр салхилдаг бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард хүчтэй салхинд 40 орчим хүн гэмтэж бэртсэн гэнэ.
Н.Тунгалаг