Мөрийтэй тоглоомчдыг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомчдыг шүүж байна

Хан-Уул дүүргийн шүүхэд одоо 14 холбогдогчтой мөрийтэй тоглоомчдын гэх тодотголтой шүүх хурал болж байна. Мэргэжлийн боксчин, Гавьяат тамирчин, Пан Азийн аварга Д.Лхагваа, “Ландага” хочит н.Батцэнгэл, мөрийтэй тоглоомчдын “багш” гэгдэх н.Батцэрэн, Я.Энхбаяр, н.Батдэлгэр, н.Жавхлантөгс нарыг Эрүүгийн хуулийн 243.1, 243.2-т заасан зүйл ангийн дагуу шүүж байгаа юм. Хэрэгт холбогдсон 14 хүний тав нь өмнө нь ямар нэг байдлаар ял сонсч байсан, зарим нь ял эдэлсэн, зарим нь тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байна.

Тэдний нууцаар мөрийтэй тоглоом тоглож, олон хүнийг хохироосон хэргийг өмнө нь Эрүүгийн цагдаагийнхан удаа дараа илрүүлж, саатуулан шалгаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ. Тэд дахин хууль бус мөрийтэй тоглоом тоглож, хуулийнханд саатуулагдсан байна. Хэргийг  УМБГ-ын Зохин байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  шалгаад өнгөрсөн сарын сүүлчээр прокурорын газраас шүүхэд шилжүүлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж