Gee оюуны өмч хамгаалах үйлст нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Gee оюуны өмч хамгаалах үйлст нэгдлээ

Монголын дуу бүтээгчдийн үндэсний төвийн ээлжит хурал боллоо. Уг хуралд рок попын хамтлаг, дуучид оролцож санал бодлоо солилцсон байна. Тэд нэгдмэл байдлаар ажиллая, бүтээлийнхээ үр шимийг хүртэе, оюуны өмчийн хулгайг зогсооё гэж ярилцан, уриалга ч гаргасан гэнэ. Тус  төвийн тэргүүн нь “Сүнс” хамтлагийн ахлагч Лхагваа. Харин гишүүд нь Т.Ариунаа, гитарчин Өөжгий, “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулга, “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат, “Номин талст” хамтлагийн Д.Батсүх нар байдаг аж. Зөвлөхөөр нь продюсер Б.Наранзун ажилладаг бол саяхан болсон уулзалтын үеэр реппэр Gee нэгдсэн байна.

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж