Hilary Duff чадварлаг зохиолч

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Hilary Duff чадварлаг зохиолч

Жүжигчин, дуучин Hilary Duff олон талын авьяастай. Томоохон дэлгэцийн бүтээлүүдэд чамгүй олон гол дүр бүтээж, үзэчгдээс өндөр үнэлгээ авч, кино ертөнцөд өөрийн байр сууриа эзэлсэн нэгэн. Мөн дөрвөн цомог гаргаж, хит парадуудад дээгүүрт жагсаж байсан чадварлаг дуучин. Түүний авьяас үүгээр ч дуусахгүй. Тэрбээр загвар зохион бүтээгч, өөрийнхөө загварыг тайзан дээр өмсөн гардаг загвар өмсөгч.
Харин сүүлийн үед түүний бас нэгэн авьяас тодрон гарсан нь зохиолч юм. Elixir нэртэй түүний анхны ном энэ сарын 12-нд худалдаанд гарсан. Simon & Schuster Children"s Publishing хэвлүүлэн гаргасан энэхүү ном нь 336 хуудастай бөгөөд олон нийтэд цацагдаж байгаагүй хувийн амьдралынх нь олон нууцууд багтсан аж.
Худалдаанд гарсан эхний долоо хоногтоо шилдэг борлуулалттай номын жагсаалтад эхний 10 байрт багтсан ба нийтдээ 20 гаруй мянган хувь борлогджээ.
Харин жүжигчин бүсгүй хоёр дахь номоо бичиж эхлээд хоёр долоо хонож буй тухайгаа өөрийн Twitter дэх хуудсандаа бичсэн байна. Энэхүү номонд юуны тухай өгүүлэх талаар одоохондоо нууцлаж байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж