“Саусгоби”-гийн наймааг буцаах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

“Саусгоби”-гийн наймааг буцаах боломжтой гэв

“Айвенхоу Майнз”-ийн эзэмшил “Саусгоби” компани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчийн “Chalco” компанид зарах болсноо дөрөвдүгээр сарын 1-ний өдөр мэдэгдсэн нь халуун сэдвүүдийн нэг болоод байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хорьж шалгаж байгаа дуулианы сүрд “Саусгоби”-гийн энэхүү панз наймааны тухай яриа бараг дарагдаад байгаа нь УИХ-ын гишүүн Г.Занданшатарын санааг зовоож байгаа аж.  Тэрбээр “Хэрэв энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэн, баталбал “Саусгоби”-гийн “Чалко”-той хийсэн орд газрын наймааг буцаах бүрэн боломжтой” гэжээ. УИХ-ын гишүүн Г.Занданшатар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийн төслийг тухайн үед УИХ-д өргөн барьж байжээ. Хэлэлцэх эсэхийг нь УИХ шийдэх хэдий ч зарим шалтгааны улмаас хойшлоод байсан юм. “Энэ хуулийн төсөл зөвхөн уул уурхай биш, батлан хамгаалах салбар, геологи, усны нөөц, тэр ч бүү хэл хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарыг хамарсан, тухай тухайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд байлгах учиртай хууль юм” гэж Г.Занданшатар гишүүн онцолж байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж