“Орон сууц-4000-2” үзэсгэлэн нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Орон сууц-4000-2” үзэсгэлэн нээгдэнэ

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Орон сууц-4000-2” үзэсгэлэн энэ сарын 16-19-ний өдөр “Чандмань Экспо” төвд болно. Үзэсгэлэнг Орон сууцны санхүүжилтийн корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулах аж. Үзэсгэлэн нь хөтөлбөрт хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэд  орон сууцаа сонгох мэдээллийг нэг дороос  авах боломжийг бүрдүүлэх, барилгын компаниудын орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ .

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж