МАХН-ын шаардлагад хариу өглөө

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

МАХН-ын шаардлагад хариу өглөө

МАХН-ын
дарга Н.Энхбаярыг 24 цагийн дотор  батлан даалтад гаргахыг тус намын
Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын хүмүүс өчигдөр УИХ-д
хүргүүлсэн билээ. Тэгвэл тэдний шаардлагад өнөөдөр УИХ-ын хууль  зүйн
байнгын хорооны дарга Б.Одбаяр хариу өгсөн байна. Шаардлагын хариуд “Та
бүхнээс ирүүлсэн шаардлагыг хүлээн авч танилцаад холбогдох хуулийн
байгууллагад хуульд заасан харьяаллын дагуу шилжүүллээ” гэжээ.

Харин тус намынхан үүнийг шаардлагын хариу гэж үзэхгүй байгаа тул
дараагийн тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.Гэхдээ энэ нь ямар
шийдвэр байх тухай мэдээлэл өгсөнгүй. МАХН-ын гишүүд, дэмжигчид
Сүхбаатарын талбайд цугласан хэвээр байна.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж