
Хятад улс нь интернэт сүлжээнд хамгийн хатуу хяналт тогтоодог дэлхийн цөөн хэдэн улсуудын нэг юм. Тухайлбал Youtube, Facebook, Twitter зэрэг олон нийтийн сүлжээнүүд Хятад улсад одоог хүртэл нэвтэрч чадагүй байна. Түүнчлэн тус улс өнгөрсөн нэгдүгээр сард Ойрхи Дорнодод болсон ширүүн үйл явдлын үеэр интернэтийн хараа хяналтыг улам чангатгаж байсан юм. Харин дэлхийг цочроосон дээрх үйл явдал аль хэдийн намжсан ч, Хятадын засгийн газар интернэт сүлжээнүүдийг блоклох үйл ажиллагаа зогсоогүй байгаа нь онлайн бизнес эрхлэгчдийн дургүйцлийг хүргэж байна.
Б.Энхцэцэг