
Хэрхэн яаж вэ? гэвэл нэгэн авьяастай шаазан урлаач баяр баясгалантай, ууртай дүнсгэр, нойрмог идэвхгүй зэрэг хүний нүүрэнд илрэх хамгийн энгийн гурван төрлийн хувирлыг илэрхийлдэг сэнжтэй аягыг урласан байна. Энэхүү аягыг шаазан материалаар гар аргаар хийсэн тул хална гэсэн ойлголт үгүй ажээ. Эдгээр аягыг ажлын байран дээр тавихад, өглөө ажилдаа ирсэн ажилтан аль аягыг нь сонгон авч ууж байгаагаас шалтгаалан тухайн хүний сэтгэл санааны байдлыг шинжиж, дүгнэх боломжтой юм. Сэнжтэй аяганы нэг бүрийн үнэ нь 16 ам.доллар ажээ.
Б.Энхцэцэг