Тамара Рохо “Роял” балетийн захирал болов

Хуучирсан мэдээ: 2012.04.14-нд нийтлэгдсэн

Тамара Рохо “Роял” балетийн захирал болов

УГЖ Д.Алтанхуягийн урилгаар Монголд айлчлан ирж, “Жизель” балетийн гол дүрд хамтран бүжиглэсэн Английн “Роял” балетийн гоцлооч Тамара Рохо тус театрын уран сайхны асуудал эрхэлсэн захирлаар томилогдлоо. Тэрбээр уг ажилдаа ирэх есдүгээр сараас орох аж.

Испани эцэг эхтэй Рохо Канадад мэндэлсэн. Тэрбээр Испанидаа балетийн жүжигчний мэргэжил эзэмшсэн бөгөөд 1996 оноос “Роял” балетийн бүжигчнээр ажиллаж байгаа юм. Тэрбээр захирлын ажлынхаа хажуугаар дүр бүтээх гоцлоочийн ажлаа орхихгүй гэнэ. Дэлхийн балетийн шилдэг бүжигчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Тамара Рохо 37 настай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж