Жокович дэлхийн тэргүүн теннисчинг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Жокович дэлхийн тэргүүн теннисчинг буулган авлаа

Сербийн теннисчин Новак Жокович Индиан Уэллст болсон Masters цувралд багтах BNP Paribas Open тэмцээний финалд дэлхийн номер нэг теннисчин Рафаэль Надалийг 4-6; 6-3; 6-2 харьцаатай буулган авснаар дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ дахин баталлаа. Австралийн нээлттэй тэмцээний аварга Жокович хагас шигшээд 16 удаагийн “Их дуулга”-ын эзэн Рожер Федерерийг хожсон юм. Харин финалын тоглолтод тэрбээр Надалийг хожсон нь 2009 оноос хойш анх удаа Испани теннисчинг хожсон ялалт байлаа.

Тэрбээр ийнхүү карьерынхаа 21 дэх цомыг хүртсэн бөгөөд Индиан Уэллсээс хоёр дахь түрүүгээ авсан юм.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж