Бяцхан хөлбөмбөгчид аваргуудаа тодруулав

Хуучирсан мэдээ: 2011.03.22-нд нийтлэгдсэн

Бяцхан хөлбөмбөгчид аваргуудаа тодруулав

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалын фестивалийн аваргууд өчигдөр тодорлоо. “Мон-Алтиус” БТДС-ийн зааланд эхэлсэн хөвгүүдийн 8, 10, 12 хүртэлх насны ангиллын тэмцээн УБДС-ийн зааланд өндөрлөсөн. 12 хүртэлх насны ангилалд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын зургадугаар сургуулийн “Селенга” баг өрсөлдсөн нь энэ жилийн фестивалийг чимсэн юм. Тэмцээний хаалтын ажиллагаан дээр Монгол Улсын шигшээ багийн тамирчид хүрэлцэн ирсэн нь бяцхан тамирчдад жинхэнэ сюрприз болсон. Филиппиний багийг нутагтаа буулган авсан шигшээ багийн тоглогчид бяцхан хөлбөмбөгчдөд шагналыг нь гардуулан өгсөн юм. Түүнчлэн МХБХ-ноос өндөр амжилт үзүүлээгүй ч гэсэн оролцсон баг бүрт БНСУ-ын дээд лигийн тэмцээнд ашигладаг оригиналь бөмбөг, тоглогч бүрт дурсгалын зүйл гардуулан өглөө.

Тэмцээний дүн:

8 хүртэлх нас /2 баг/: 1. Б.Ариунболор дасгалжуулагчтай УБДС 2. Д.Энхтүвшин дасгалжуулагчтай “Соёмбын барсууд”

10 хүртэлх нас /5/: 1. Д.Батнасан дасгалжуулагчтай “Эрчим” 2. Б.Ариунболор УБДС 3. Д.Нанжид дасгалжуулагчтай “Саммит ДМЮ”

12 хүртэлх нас /11/: 1. Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” 2. Б.Гарьдмагнай дасгалжуулагчтай “Дэрэн-Сүмида” 3. Лобсанов дасгалжуулагчтай “Улаан-Үд”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж