-Монголд тавтай морил. Та анх удаа Монголд ирж байна уу?
-Би хоёр дахь удаагаа Монголд ирж байна. Өнгөрсөн зун би Монголд анх удаа ирж, Сэргэлэн захирал болон хөгжимчидтэй уулзаж танилцсан. Улаанбаатар хотод зохиогддог соёлын арга хэмжээ, үйл ажиллагаа нь маш их таалагдсан. Дараа нь би өнгөрсөн хоёрдугаар сард хэдэн Монгол хөгжимчдийг Америкт урьсан. Харин одоо бол тэдний урилгаар ирж байгаа нь энэ. Би Монголд ирсэндээ баяртай байна.
Танд Монгол таалагдаж байна уу?
-Тийм ээ, би энэ удаадМонголд Монголын театрын өдрийг тохолдуулан ирлээ. Би энэ сарын сүүлээр тоглох “Хунт нуур” балет, “Кармен” дуурийг удирдахаар ирсэн. Энд ирсэндээ туйлын их баяртай байна. Маш их сэтгэл хөдөлсөн. Монгол бол үнэхээр гайхалтай орон.
-Та манай театрын уран бүтээлчдийн талаар ямар сэтгэгдэлтэй байна? Сонсмоор санагдлаа.
-Шууд надад төрсөн сэтгэгдэл гэвэл энэ их хүчтэй. Нэгдүгээрт уран бүтээлчид, дуучид дэлхийн аль ч театрт тоглож чадахаар чадварлаг юм. Практик сайтай хүмүүс шиг санагдлаа. Энд байгаа уран бүтээлчид, гадаадад өөрсдийгөө таницуулах хэрэгтэй. Дэлхий та нарыг мэдэх хэрэгтэй байна ш дээ. Энэ бол зөвхөн миний л бодол. Өөрсдийгөө илүү таниулаач ээ, та нар ийм чадварлаг байж. Үүнийг шийдэх гарц нь солилцоо юм. Жишээлбэл би энд ирлээ, танай нэг дуучин Америк явах жишээтэй. Дэлхий жаахан ш дээ. Бид ийм жижигхэн дэлхий дээр амьдардаг байж, нэг нэгнээ сайн мэддэггүй..
-Та бусад Азийн орнуудад ажиллаж байв уу?
-Би Хятадад төрсөн. Америкт сүүлийн 25 жил амьдарч байна. Эхний мэргэжлээ Хятадад эзэмшсэн. Би хөгжимчин. Намайг бага байхад Бээжинд Берлин, Венийн оркеструуд ирж тоглож байсан. Тэр үед би удирдаач болох хэрэгтэй гэж бодсон. Миний багийн мөрөөдөл юм. Тийм ч учраас би амьдралаа Америктай холбосон. Америкийн маш сайн удирдаачтай хамт ажилласан, тэднээс суралцсан. Би зөвхөн хөгжмийг тоглож сураагүй. Хөгжмийг мэдэрч сурсан, дурласан. Миний хамгийн гол зорилго, уран бүтээлийн минь чиг хандлага чи удирдах биш юуны төлөө энэ оркестрыг удирдаж байгааг ойлгох, яагаад хөгжим хүний амьдралд хэрэгтэй вэ гэдгийг ойлгохыг хүссэн.
-Хөгжимчин гэлээ, та ямар хөгжмийн зэмсгээр тоглодог вэ?
-Миний үндсэн мэргэжил бол төгөлдөр хуурч, хийлч. Бүр жаахан байхаасаа эхэлж би сурсан. Нэг хөгжим миний амьдралд хангалтгүй юм шиг санагдсан. Тиймээс оркестр тэр чигээрээ миний хөгжим гэж ойлгоод удирдаач болохоор шийдсэн. Би бас дуучидтай ажиллах дуртай. Дуу хоолой гэдэг бол чиний зүрх сэтгэл, биеэс гарч байгаа хамгийн сайхан эгшиг, хөгжим юм.
-Та нутагтаа хэр их уран бүтээл хийдэг вэ?
-Би Хятадын бүх том оркестрыг удирдсан.
-Ингэхэд манай театр танд ямар санагдаж байна?
-Их гайхалтай театр юм аа. Хар л даа. Монгол стиль, монгол мэдрэмж, мэдрэгдэж байна. Энэ театрыг би 50-аад жилийн түүхтэй гэж сонссон. Яг төв талбайн хажууд байрладаг, Монголын соёлын билэг тэмдэг гэж бодлоо. Надад үнэхээр их таалагдаж байгаа.
-Монгол үзэгчдийн талаар та хэрхэн төсөөлж байна?
-Одоохондоо мэдэх юм алга аа. Монголын үзэгчдийг сайн мэдэхгүй. Яагаад гэвэл би урьд нь ирж тоглож байгаагүй. Гэхдээ уулзаж, танилцаж байсан монголчуудаас харах юм бол их соёлтой мэдрэмжтэй хүмүүс шиг санагдсан. Улаанбаатар орчин үеийн сайхан хот юм. Интернэт кафе, ресторан гээд маш олон соёл энэ хотод төвлөрснийг би харж байна.
-Танд баярлалаа.