МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр өглөө албадан баривчилсантай холбоотойгоор МАХН-ын гишүүд, дэмжигчид 14.00 цагаас Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Энэ мэт нөхцөл байдалтай холбогдуулан хотын төв хэсгийн үйлчилгээний газар, банк, санхүүгийн байгууллагуудыг цагаас нь өмнө хаалгаад байна. Соёлын төв өргөө, Спортын төв ордон гээд Төрийн ордны баруун, зүүн талд байрлах том, жижиг үйлчилгээний төв, дэлгүүрүүдийн дийлэнх нь одоогоор үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.
Б.ГИЛ