УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болох ёстой байсан ч үндсэндээ цуцлагдаад байна. Үдээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудал мөн бүлгийн хэд, хэдэн гишүүний бүрэн эрхэд халдсан талаарх асуудлыг авч хэлэлцсэн юм. Харин одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж буй юм байна. Хурлаар ирэх долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ярьж байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Мөн энэхүү хуралдаанаар МАХН-аас өгсөн шаардах бичгийн талаар ярилцах бололтой, ямартай ч УИХ-ын Тамгын газрын дарга энэхүү шаардах бичгийг УИХ-ын даргад танилцуулсан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж