УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байлаа. Ардчилсан намынхан “Хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ илэрхийлж, үе үе чанга дуугарч байв. Гэтэл УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Б.Чойжилсүрэн хэдэн үг хэлдэг юм байна. Өөрсдийнхөө үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлэхээр “үзэж тарж” байсан Ардчилсан намын бүлгийнхний анхаарал ч түүн рүү чиглэсэн юм. Улмаар эрхэм гишүүнд хандан “Чойжоо минь бүлгийн хуралдаандаа сууж бай. Чамд ядаж чих байгаа юм чинь мэдээлэл сонсоно биз дээ. Эсвэл юу болж байгааг хэвлэлээс уншиж болно шүү дээ” гэдэг юм байна. Тэд барагтай бол үг хэлдэггүй гишүүнд дээрх зөвлөгөөг өгөв. Харин Б.Чойжилсүрэн гишүүн ангийнхныхаа өөдөөс юу ч хэлж чадсангүй. Дэмий л инээв.
"Улс төрийн тойм" сонин