
Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй этгээд нь хатуу хучилттай авто зам барих техник, технологийн чадвар, туршлагатай, авто замын барилгын ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцөлийн дагуу замын засвар, арчлалтыг гүйцэтгэх чадвартай байна. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн үнийг Төрийн өмчийн хорооны дансанд төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгох юм байна. Энэ нь ерөнхийдөө тендерийн материалтай төстэй ажээ.
Б.СҮРЭН