Тува Монголын хил орчимд газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2012.04.13-нд нийтлэгдсэн

Тува Монголын хил орчимд газар хөдөллөө

Өнөөдөр өглөө 05.00 цагийн орчимд Тува улсын баруун өмнөд нутгаар гурван магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар ВВС мэдээлэв.

Газар хөдлөлийн голомт Монголын хилтэй ойролцоо байсан талаар ОХУ-ын ШУА-ын геофизикийн албанаас мэдэгдсэн байна. Монголын хилээс ойролцоогоор 40 км газарт газар хөдлөлийн голомт байжээ.

Өнөө өглөөний газар хөдлөлөөс өмнө Монголын газар нутагт гурван магнитудын хүчтэй газар хөдөлснийг геофизикийн албанаас тэмдэглэсэн байна. Хоёр газар хөдлөлийн голомтын хооронд 100 км орчим зайтай байсан гэж ОХУ-ын ШУА-аас мэдээллээ.

Тува улсад хамгийн сүүлд хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн оны сүүлээр болсон юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж