“Бид бол ус”. Энэ бол хэдхэн хоногийн өмнөөс Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудад байрлуулж эхэлсэн сурталчилгааны самбар бичигдсэн үг юм. Өнөөдөр буюу сарын 22-ны өдөр дэлхий нийтээрээ усны өдрийг тэмдэглэнэ. Чухамдаа энэ өдрийг угтан сурталчилгааны самбар байрлуулсан нь энэ.
Энэ өдрийг угтсан онол практикын бага хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачлан зохион байгууллаа. Уг онол практикын бага хурлыг “Усны салбарын бодлого, хэтийн хандлага, тулгамдсан асуудлууд” нэрэн доор зохион байгуулсан бөгөөд усыг хэрхэн шүүх вэ, газар тариаланг хэрхэн ашиглах вэ, уснаас яаж эрчим хүч гаргах вэ, шинэ технологийг хэрхэн ашиглах вэ зэрэг сонирхолтой сэдвүүдээр гадна, дотны эрдэмтэн болон эрдэм шинжилгээний ажилтнууд илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын ундны ус хомсдох хандлагатай байгаа бөгөөд өөр ундны эх үүсвэр хайх шаардлагатай байгаа гэнэ. Үүнийг засгийн газар болон хариуцсан яамтай хамтран энэ оныг усны жил болгон зарлах гэж байгаа юм. Усны жилийн хүрээнд хөгжингүй орнуудын усны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, засгийн газрын төвшинд асуудлыг авч хэлэлцэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх ажээ. “Ус хөгжлийг дагадаг. Улаанбаатар хотын ундны усны нөөц хомсдох тал ажиглагдаж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр 100 мянган айлын орон сууц төслийг хэрэгжүүлэхэд өнөөгийн байгаа усны нөөц хүрэлцэхгүй гэдэг нь судалгааны төвшинд тогтоогдсон. Иймээс усны шинэ эх үүсвэрийг хайх шаардлага урган гарч ирж байгаа юм. Монгол Улс нийт усныхаа 80 хувийг газрын доорх усаар, үлдсэн 20 хувийг газрын гүний уснаас авч хэрэгцээгээ хангадаг. Тиймээс Туул голын усыг хуримтлуулж усан сан үүсгэх ёстой. Уг усан сангийн үүсвэрийг Гачууртын дээд хэсэгт, Туул болон Тэрэлж голын уулзвар хэсэгт эсвэл Тэрэлжийн доод талд барих асуудал яригдаж байгаа” гэж Усны газрын үйлдвэр, хяналтын хэсгийн дарга Ц.Сосорбарам ярьж байсан юм.
Улаанбаатар хотын ундны усны стандартыг баталсан байдаг ажээ. Уг стандартаар бол ундны ус нь амт, өнгө, булингаргүй, найрлаган дахь эрдэсийн хэмжээ нэг литрт 200-250 мг-аас ихгүй хатуулаг нь 7 мг байх ёстой ажээ. Дэлхийн хэмжээнд усны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлүүwwwдийн дөнгөж хоёрхон хувийг уул уурхайн салбар эзэлдэг аж. Харин Монголд бохирдож буй усны 20 хувийг уул уурхайн салбараас болсон гэж үзжээ. Дэлхий даяар усны засаглал хэмээх ойлголт нэвтрээд удаж байгаа ажээ. Усны засаглал гэдэг юуг хэлээд байна вэ гэж уншигч авхай та гайхаж магадгүй. Гэтэл энэ нь улс төр, нийгэм, эдийн засгийн бүх л салбарт усыг нарийн зохион байгуулалтанд оруулж, усыг нийгмийн хөгжлийн хөдөлгөгч хүч болгон ашиглахыг хэлдэг ажээ. Гэвч үүнд усыг тэнцвэртэй ашиглахын тулд журам баталж, бохирдолыг тогтоон, эко системийн тэнцвэрийг хадгалахыг эрмэлзэх ёстой. Усны асуудлыг төр засгийн хүрээнд авч үзэн, боловсронгуй хуулийн тогтолцоог батлах, усыг илүү зохион байгуулалттай болгож буцах хаяг, очих эзэнтэй байх ёстой ажээ. Гэтэл энэ ойлголтыг гарч ирээд 10 жил гурвантаа солигдож байхад манай оронд энэ ойлголтын үнэр нь ч үнэртэхгүй байгаа нь харамсалтай. Гэтэл манай улс нь гадаргын усны нөөц багатай оронд тооцогддог. Гадаргын усны нийт нөөц 608.3 шоо км байдгаар гол мөрний ус 34.6 шоо км, цас, мөстөл хэлбэрээр 62.9 шоо км байгаа бол нууруудад 500 шоо км, үүнээс 90 шоо км нь давстай ус байдаг аж. Иймээс манай орон ус ашиглалт хэрэглээ бага бөгөөд жилд дөнгөж 0.5-0.7 шоо км л байдаг юм. Одоогоор усны тоо бүртгэлийг усны газраас гаргаагүй байгаа бөгөөд 2008 оны усны бүртгэлээр улсын хэмжээнд нийт 5205 гол горхи тоологдсоноос 4563 гол горхи нь устай бүртгэгдэж, 642 гол горхи тасарч, ширгэсэн гэсэн мэдээлэл гарчээ.
Хүн ундандаа, ахуйн хэрэгцээндээ, аж үйлдвэрт цэвэр усыг хэрэглэдэг. Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр цэвэр усны хэрэгцээ өссөөр л. Аж үйлдвэр, уул уурхайн үйлдвэрүүдийг хүрээлэн байгаа орчинд хэр зэрэг хор нөлөөтэй, хэр их ус хэрэглэдэг, хэрэглэсэн усаа хэрхэн цэвэрлэж гаргадаг вэ гэдгээр орчин үед улс орнуудыг үнэлэх болжээ. Нэг хүний усны хэрэгцээг өдөрт 30-50 литр гэж тогтоосон байдаг. Гэвч улс үндэстэнд энэ хэмжээ тэр бүр адил байдаггүй. Монгол Улс нийт хүн амын 50-74 хувь нь усны стресст орсон орны тоонд багтсан байна. Энэ нь цэвэр усны нөөцийн тархалт жигд бус байдагтай холбоотой, мөн уул уурхайн үйлдвэрлэл хийсний дараа нөхөн сэргээлт хийдэггүйтэй холбоотой байдаг ажээ.
Дэлхийн усны өдөр буюу “World Water Day”-г жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр тэмдэглэдэг ажээ. Анх 1992 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчн, Хөгжлийн тухай Бразилийн Рио-дэ Жанейро хотноо болсон олон улсын хурлаас энэ өдрийг тэмдэглэх уриа гарч, амьдралын амин дэм болсон усны хэрэглээг зүй зохистой болгох, хамгаалах талаар олон нийтйн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол олгох зэрэг олон асуудлыг шийдэх зорилтыг тавьсан билээ.
Монгол усыг үнэгүй хэрэглэдэг цөөхөн орны нэг ч, усны үнэ цэнэ хэмжээлшгүй билээ.

Б.Болорсүх