Санал хураалтыг маргааш болтол хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Санал хураалтыг маргааш болтол хойшлуулав

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Цэцийн дүгнэлтээр явууулах санал хураалтыг маргааш өглөө хүртэл хойшлуулах санал гаргалаа. Уг асуудалд  МАН, АН-ын бүлэг гэлтгүй анхааралтай хандах ёстой гэсэн юм.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Сонгууль дөхсөн байна. Улс төржих байдлаар асуудалд хандаж болохгүй. Үүний цаана улс төрийн хариуцлага гэж бий. Гишүүн бүр хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Хоёр бүлгийн хатуу байр суурь надад таалагдахгүй байна. Ийм байж амжилтад хүрэхгүй. Иймээс нэлээд сайн бодъё. Хоёр бүлгийн байр суурь дэндүү хол болчихсон. Танайх болохгүй бол манайх ингэнэ гэдэг буруу байна. Байр сууриа хоёр бүлэг ойртуулах хэрэгтэй. Үр дагавар муутай юм хийж болохгүй” гээд чуулганы хуралдааныг маргааш өглөө үргэлжлүүлэх АН-ын бүлгийн саналыг дэмжив. Чуулганы хуралдааныг маргааш өглөө хүртэл завсарлууллаа. Санал хураалтыг маргааш болтол хойшлуулав.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж