Хотын дарга волейболчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2012.04.12-нд нийтлэгдсэн

Хотын дарга волейболчдыг хүлээн авч уулзав

Хотын дарга волейболчдыг хүлээн авч уулзав
Буянт-Ухаа спорт цогцолборт болж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний зохион байгуулагч, дасгалжуулагчдыг Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрбээр 2 дахь удаагаа зохиогдож буй тэмцээнд амжилт хүсээд тэмцээнийг хамтран зохион байгуулагчийн хувьд Улаанбаатар хотын захиргаа бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ. Энэ удаагийн азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй  волейволчдын тэмцээнд Киргизстан, Малайз, Монгол, Хонг Конг, Тайландын тамирчид өрсөлдөж байгаа юм.  Энэ сарын 10-15 ны хооронд зохиогдох уг тэмцээнд манай баг тамирчид анхдугаар тэмцээний аварга Тайландын баг тамирчдыг буулган авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж