
Багийн удирдлагын зүгээс бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлэхийн тулд дасгалжуулагч Антонио Контед багагүй мөнгө зарцуулах эрх олгосон гэнэ. Алдарт “Fiat” төмөр хөлөг бүтээгч гэр бүлийн эзэмшилд байдаг “Ювентус” Премьер лигийн хоёр тоглогчийн төлөө 50 сая фунт төлөвлөсөн гэх мэдээлэл ч байна.
Гэмтлийн улмаас энэ улирлын тоглолтыг үндсэндээ өндөрлүүлсэн Видич эртнээс Сери А-гийн “акулууд”-ын бай байсаар ирсэн. Гэхдээ “Манчестер Юнайтед”-тай байгуулсан түүний гэрээ 2013-14 оны улиралд дуусгавар болох тул Сэр Алекс Фергусон түүнийг гэрээний хугацаанаас өмнө явуулах нь юу л бол…
Торресийн тухайд ч “Юве”-д боломж бага гэгдэж байна. “Челси”-гийн зүгээс “Порту”-гийн бразили довтлогч Халк, мөн “Реал Мадрид”-ын Гонзало Игуаин, “Наполи”-гийн Эзэкуэль Лавецци, Эдинсон Каванни нарыг онилоод байгаа ч Стэмфорд Бриж дэх Торресийн байр суурийг хадгална гэдгээ мэдэгдээд байгаа юм.